НҮБ: Хүн төрөлхтөн 2012 оноос шинэ хуанли эхлүүлнэ

Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


-НҮБ-ын мэргэжилтнүүд цаг тооны бичгийн хоёр шинэ төслийг судалж байна-Бид XVI зуунд Ромын пап XIII Григорийгийн санал болгосон хуанлигаар амьдарсаар ирсэн. Гэтэл одоо гурав дахь мянган жил дээр энэхүү хуанли нь хүн төрөлхтний иргэншилд зохицохоо больсон гэнэ. Яагаад гэвэл саруудын үргэлжлэх хугацаа бидний үед 28-31 өдрөөр хэлбэлздэг нь эдийн засгийн урьдчилсан мэдээ, тоо баримтын үнэлгээнд хүндрэл учруулдаг аж. Ялангуяа жил бүр болдог зарим шашны баярууд долоо хоногийн янз бүрийн өдөр тохиох болсон нь тооцоололтод хүндрэл учруулах болсон байна. Мөн өндөр жилд эндүүрэл гарсаар… Тиймээс Бүх дэлхийн цагтооны бичгийн үндэсний холбооны дарга Уэйн Ричардсон, эдгээр эндүүрлийн учгийг тайлах шинэ хуанлийн төслийг НҮБ-д өгсөн тухайгаа мэдээлсэн байна. Энэхүү төсөлд жил одоогийнх шигээ 365 хоногоос бүрдэнэ. Гэхдээ нэгдүгээр сарын нэгэн ням гараг буюу амралтын өдөр тохиох жилүүдэд нэг нэмэлт өдөр буюу хоёр дахь бямба гарагийг оруулах аж. Ричардсоны үгээр бол шинэ хуанлиг 2012 оноос ашиглаж эхлэх нь зүйтэй юм байна. Гэхдээ НҮБ-д cap бүр нэгнээс эхэлж байх бас нэгэн хуанлийн төсөл байгаа бөгөөд энэ нь бүхий л санхүүгийн тооцоонд тохирох хуанли гэнэ. Гэхдээ энэ хуанлигаар явбал хоёр, тав, найм, арваннэгдүгээр cap 35, бусад сарууд 28 хоногтой байх ажээ.
Үнэн сонин. 01-13

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...