ДОХ-ын вирүс тээгч 17 настай хүүгийн хавьтагчийг хайж байна


Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.



ДОХ-ын вирүсээр 17-хон настай хүү өвчилсөн болохыг ХӨСҮТ-ийн тандалт судалгаа өнгөрсөн долоо хоногт тогтоосон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар вирүс тээгч нийслэлд амьдардаг, бэлгийн хэвийн амьдралтай, оюутан юм байна. Тэрээр сайн дураар шинжилгээнд хамрагдсан аж. Одоогоор түүний хавьтагчийг тогтоохоор ажиллаж байгаа. Өвчтөн гүн хямралаас гараагүй байгаа гэнэ. Өнгөрсөн жилд уг өвчнөөр 12 хүн нэмж өвчилсөн бөгөөд вирүс тээгчдийн 50 нь эрэгтэй, 12 нь эмэгтэй. ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар ДОХ-ын вирүс тээгчид ихэвчлэн илэрч байгаа аж. Цаашид ч энэ тоо нэмэгдэх магадлал өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Уг өвчнөөр гадаадад амьдарч байсан Монголчууд эсвэл биеэ үнэлэгч, ижил хүйстэн л өвчилдөг байсан нь үеэ өнгөрөөж бэлгийн хэвийн амьдралтай залуус тэр бүү хэл өсвөр насны хүү өвчилсөн нь түгшүүр нэмж байна.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга, тэргүүлэх эмч Х.Даваажаваас тодрууллаа.

-ДОХ-ын 62 дахь вирүс тээгчээр 17-хон настай хүү бүртгэгдсэн байна?
-Өнгөрсөн мягмар гаригт 62 дахь вирүс тээгч илэрсэн. Халдвар тээгч нэр, хаягаа нууцалж учраас хэн болох, хаана амьдардаг, ямар ажил эрхэлдэг тухай хэлэх боломжгүй. Нас нь барагцаагаар 18-20 орчим болов уу. Өвчтөн насаа буруу хэлж болох учраас дунджаар л гаргаж байгаа. Одоогоор өвчтөн халдвар хэнээс, хэзээ авсан гэдгийг тогтоохоор эмч нар ажиллаж байна. Өвчтөн хямралын байдалтай байгаа учраас бага зэрэг болгоомжтой харилцах шаардлагатай байгаа.

-Сүүлийн үед илэрч байгаа өвчтөнүүдийн олонх нь залуус байх шиг байна?
-Вирүс тээгчид залуужиж байгаа нь үнэн. Сүүлд илэрсэн гурван тохиолдол эрсдэлтэй бүлэгт хамаардаг. Эрсдэлтэй бүлэгт биеэ үнэлэгч, ижил хүйстэн болон ганц бие хүмүүс хамаардаг гэсэн үг. Тэд вирус тээснээ хүлээн зөвшөөрч, үнэнээ ярьж байгаа нь тэдэнтэй хамтарч ажилладаг төрийн бус байгууллагын үйл ажиллагаа сайн байгаагийнх.

-Өвчтөн тандалт судалгаанд хамрагдаж байсан уу?
-Урьд нь манай төвөөр үйлчлүүлж байсан хүүхэд.

-Ямар өвчнөөр?
-Бэлгийн замын өөр бусад халдварт өвчнөө эмчлүүлж байсан юм.

-Тэрээр бэлгийн хэвийн амьдралтай юу?

-Одоогоор хэлэх боломжгүй. Бэлгийн зан үйлийг одоогоор дүгнэх боломжгүй. Судалгаа хийж байна. Өвчтөнөөр үүнийг хэлүүлэх нь амаргүй.

-Вирүс тээгчийн тоо нэмэгдэхгүй байгаа нь тайван байгаагийнх уу, эсвэл далд хэлбэрээр цааш тархах эрсдэлтэй болов уу?
-Ер нь Дархлал хомсдолын вирүсийг илэрүүлэх идэвхтэй ажиллаж байгаа. Сайн дурын зөвлөгөө өгөх, үнэгүй шинжилгээ хийх төв иргэдэд үйлчилж байна. Үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж эхэллээ. Өнгөрсөн сард гэхэд л 180-аад хүн үйлчлүүлсэн.

-ДОХ-ын вирус тээгч тэд дэх иргэнийг илрүүлсэн. Өвчтний хавьтагчийг тогтоохоор ажиллаж байгаа гэдэг. Гэтэл вирүс түэгчийн цаад эзэд нь тогтоогддог юм уу?

-Цаад хүнийг нь олж тогтооно гэдэг бол төвөгтэй ажил. Гэхдээ энэ чиглэлийн ажлыг хийж байна.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...