Дэлхийн хамгийн том агуй (10 фото)



 Их Британи, Вьетнамын эрдэмтдийн шинжилгээний хамтарсан баг энэ оны дөрөвдүгээр сард Вьетнамын "Son Doong" хэмээх агуйг анх удаа судалж нээсэн байна. Агуй ихэнх хэсэг нь 4.5 километр урт, 80x80 метр өргөнтэй ажээ. Тус агуйн судалгаанд оролцсон. Их Британийн агуй судлалын нийгэмлэгийн гишүүн Адам Спиллан "Агуйд хоёр километр гүн орсны дараа өргөн нь 140 метр өндөр мөн 140 метр болдог" гэж "National Geographic News "сэтгүүлд ярьсан байна.


Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.




"Son Doong" агуй дэлхийд хамгийн томд тооцогдож байсан Малайзийн Борнео арал дахь Оленийн агуйгаас ч том гэж олон улсын агуй судлалын холбооны тэргүүн, Оленийн агуйг анх нээсэн Энди Ивис онцлон хэлжээ. Судалгааны баг агуйн эхний 2.5 километрт урсдаг газар доорх голыг илрүүлжээ. Агуйн доторх мөсөн баганых нь өндөр 70 метрт хүрдэг байна. Судлаачид агуйн хэмжээг лазерийн багаж ашиглан тогтоожээ. Хэмжилтийн шинэ багаж нь агуйг миллиметр ч алдалгүй хэмжих бололцоо олгосон гэж Энди Ивис хэлжээ. Нилээд хэдэн жилийн өмнө анх нутгийн малчин тус агуйд орох газрыг олсон ч агуйд голын чимээ сонсогдож байдаг учраас айгаад орж чаддаггүй байсан гэнэ.

















Эх сурвалж:зах

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...