Гайтигийн газар хөдлөлтийн улмаас 100 мянган хүн амь насаа алдаад байна



Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Өнгөрсөн мягмар гаригт Гайтид болсон 7.0 магнитутын /рихтерийн шатлалаар 7.3 балл/ хүчтэй газар хөдлөлтийн улмаас 100 гаруй мянган хүн амь үрэгджээ. Энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд “Гайтигийн нийслэл хот Порт-о Принцийг газартай нь тэгшиллээ” хэмээн мэдээлж байна.

Одоогоор эмнэлгүүдэд хэрэгцээтэй тоног төхөөрөмж, хангамжийг яаралтай нийлүүлэх хэрэгтэй байгаа ажээ.

Тус улсын Ерөнхий сайдын хэлж буйгаар нас барагсдын тоо хэдэн зуу, магадгүй мянгад хүрч болзошгүй байна. Тэрээр CNN-д “Гарах тоо баримт худлаа байгаасай, олон мянган хүн зугатаж амжсан байгаасай гэдэгт итгэхийг хүсч байна” хэмээн харуусан ярьжээ.

Гайти улсын Ерөнхийлөгч Рене Превэл нас барагсдын тоог 30 мянгаас 100 мянга болж өссөн тухай мэдээг сонссон боловч тоог үнэн зөв гаргаж чадсан эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. “Үүнийг мэдэхэд хараахан эрт байна. Бидэнд нэмэлт эмнэлэг, эм тариа, эмч ажилтнууд хэрэгтэй байна” хэмээн тэрээр мэдэгдсэн байна.

Дэлхийн Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлж буйгаар ойролцоогоор 3 сая хүн буюу тус улсын нийт хүн амын гуравны нэг нь газар хөдлөлтөд өртжээ. Харин 10 сая орчим хүн газар хөдлөлтийн чичиргээг мэдэрснээс 2 сая нь илүү хүчтэй мэдэрсэн байна.

Гайти улсын засгийн газар дэлхий дахинаас тусламж хүсч байна. Тэдэнд одоогоор Испани улс дөрвөн сая гаруй ам.долларын тусламж үзүүлээд байгаа бол Куба болон ОХУ-аас эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд, багаж хэрэгслүүдээр туслаад байгаа юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гим Мүн нэн яаралтай 10 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа бол Дэлхийн банкнаас 100 сая ам.долларын тусламж өгөхөө өчигдөр орой мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд, хоол хүнс, цэвэр ус болон эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр хангах олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон байна.

Хаа сайгүй нуранги, уйлан орилсон иргэд гээд Гайти улсад одоогоор үнэхээр аймшиг нүүрлээд байна.
Эх сурвалж:GoGo

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...