Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.
2010 оны 2 дугаар сарын 10-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 2010 оны 1 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.8 хувиар өссөн байна.Махны дундаж үнэ: 2010 оны 2 дугаар сарын 10-ны байдлаар хонины махны үнэ 2010 оны 1 дүгээр сарын дундаж үнээс 0.4-0.5 хувь, үхрийн махны үнэ 4.2-7.7 хув,, ямааны махны үнэ 3.8 хувиар өссөн бол адууны махны үнэ 1.2 хувиар буурчээ.
Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 1.0-1.9 хувь, адууны махны үнэ 0.5 хувь, ямааны махны үнэ 4.2 хувиар өссөн бол хонины махны үнэ 0.9-1.1 хувиар буурчээ.
2010 оны 2 дугаар сарын 10-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 2700 төгрөг, үхрийн мах/ястай/ - 3413 төгрөг, ямааны мах -1875 төгрөг, адууны мах - 2350 төгрөг, хонины цул мах- 3033 төгрөг, үхрийн цул мах-3713 төгрөгийн үнэтэй байна.
Гурилын үнэ: 2010 оны 2 дугаар сарын 10-ны байдлаар өмнөх 2010 оны 1 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад "Алтан тариа"-н задгай дээд гурил 1.8 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.4 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.0 хувь, "Алтан тариа"-н савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ 0.4 хувь, дээд гурилын үнэ 1.7 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.5 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар буурч, импортын орос 1-р зэргийн гурилын үнэ 0.2 хувиар өссөн бол импортын орос болон хятад дээд гурилын үнэ харьцангуй тогтвортой байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад "Алтан тариа"-н савласан дээд зэргийн гурилын үнэ 0.8 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувиар буурч бусад гурилын үнэ харьцангуй тогтвортой байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2010 оны 2 дугаар сарын 10-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх 2010 оны 1 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.7 хувиар өссөн байна.
Шар будааны үнийг өмнөх 1 дүгээр сарын дундаж үнэтэй болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад харьцангуй тогтвортой байна.
Элсэн чихрийн үнэ өмнөх 1 дүгээр сарын дундаж үнээс 23.8 хувиар, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад мөн адил 238 хувиар өссөн байна.
Төмс,хүнсний ногооны дундаж үнэ: 2010 оны 2 дугаар сарын 10-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх 1 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 6.5 хувь, байцааны үнэ 18.5 хувь, дотоодын луувангийн үнэ 4.8 хувь, манжингийн үнэ 6.0 хувь, сонгины үнэ 14.5 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.1 хувь, байцааны үнэ 5.5 хувь, луувангийн үнэ 4.2 хувь, манжингийн үнэ 6.6 хувь, сонгины үнэ 7.3 хувиар өссөн байна.
Сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ: 2010 оны 2 дугаар сарын 10-ны байдлаар өмнөх 1 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад шингэн сүүний үнэ 8.3 хувь, өндөгний үнэ 0.4 хувиар өссөн бол ургамлын тосны үнэ 0.4 хувиар буурч цөцгийн тосны үнэ тогтвортой байлаа.
No comments:
Post a Comment