Монголд маань цаг агаарын онц аюултай байдал ДАХИН бий болно


Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.


Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ:
Маргаашнаас баруун бүсийн нутгаар салхи 28-30 метр секунд хүрч хүчтэй цасан шуурга шуурна. Маргаашнаас баруун нутгаар, цаашдаа бүх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, агаарын температур огцом хүйтрэнэ гэж Ус Цаг Уурын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс мэдээллэсэн байна. (Цагийн хүрд 2010-01-17)

2009 оны аравдугаар сарын 10-даар уулархаг нутгаар, 20-д гаргаад тал хээр, говийн нутгаар цас тогтож,11-12 дугаар сар, шинэ оны эхний арав хоногт олон жилийн дунджаас 1.3-6.3 градусаар хүйтэн, ихэнх нутгаар агаарт 30 градусыг давж, 30-47 градус хүрч хүйтэрсэн ба 12 дугаар сард нутгийн 50 гаруй хувьд, он гарсаар ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орж, хүчтэй салхи шуургатай байснаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ажил явуулахад хүндрэл учирч байна.

1999-2000 оны зудын жил өдийд нийт нутгийн 80 гаруй хувь нь битүү цастай байсан бол өнөөдөр нийт нутгийн 90 орчим хувьд битүү цастай байгаагаас 40 орчим хувьд буюу Увс, Завханы ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор Өвөрхангай, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь аймгийн зарим нутгаар цасны зузаан дунджаар 10-45 см, нутгийн 60 гаруй хувьд 0-9 см цастай байна.

Нягтарч хөрлөсөн болон зарим газраа мөсөн үе үүссэн зузаан цастайгаас Увс, Завхан, Орхон аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгийн 3, Ховдын 4, Говь-Алтайн 7, Баянхонгорын 5, Хөвсгөлийн 8, Архангайн 8, Өвөрхангайн 9, Булганы 1, Дарханы 1, Төв аймгийн 7, Дорнодын 4, Дундговийн 9, Дорноговийн 5 , Өмнөговийн 3 нийт 17 аймгийн 116 сумын нутгаар, харин бусад нутагт цас багатай хэдий ч өнгөрсөн зун зуншлага муу, бэлчээрийн даац хэтэрсэн, бэлчээрийг сэлгээгүй ашигласнаас мал өвөлжилт мөн хүндрээд байна.

Өнгөрч байгаа 7 хоногийн сүүлийн хоногуудад нийт нутгаар хүйтний эрч өмнөх хоногуудаасаа 1-20 градусаар суларч 16-нд баруун аймгуудын нутгаар өдөртөө Ховд аймгийн Чандмань, Манхан, Цэцэг, Аймгийн төв орчмоор +3 градус хүрч, шөнөдөө -40 градусыг давж хүйтрээд байсан Завхан аймгийн хойд талын цас ихтэй байгаа нутгуудаар -27 градус болж буурсан байна.

Ховд аймгийн Булган, Алтай, Үенч зэрэг суманд он гараад орсон цасны зузаан 47 см хүрч байсан бол өнөөдөр 37 см болсон нь цас ихээхэн сууж хатуурч байгаагийн жишээ гэж хэлж болно.
Өвлийн цагт ингэж гэнэт дулаарах тохиолдол байдаг боловч цас ихтэй зудтай жил цас улам нягтарч хатуурч мал өвс тэжээл олж идэж чадахаа больж байдлыг улам хүндрүүлдэг муу талтай.


Шинэ 7 хоногийн эхнээс цас орж, цасан шурга шуурч, хүйтний эрч эрс чангарч цаг агаарын гамшигт үзэгдэл дахин болох гэж байгаатай холбогдуулан та бүхэнд амралтын өдрөөр шуурхай мэдээлэл хийж мэдээллийг малчид ард иргэддээ шуурхай хүргэхийг зорьж байна.

18-нд нутгийн баруун хэсгээр,19-нд ихэнх нутгаар, 20-нд зүүн болон баруун зүгийн нутгийн зарим газраар цас, 21, 22-нд төв болон зүүн зүгийн нутгаар ялимгүй цас орж явган шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн салбар уулс, Арц Богдын Өвөр хоолойгоор,28-30 м/с, 19-нд ихэнх нутгаар хойноос секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан шуурга шуурна.

Хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 44-49 градус, өдөртөө 34-39 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн байна.

Цаг агаарын ийм гамшигт үзэгдэл болох тул нийт ард иргэд та бүхэн шаардлагатай арга хэмжээг авна уу.

Цаг уур орчны шинжилгээний газар.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...