Өрөвдөх ухаан /Хошигнол/


Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.




“Амны салиа нь ч арилаагүй нусгай хүү л байна шүү дээ” гэв. Цагдаа дуугарсангүй. Ингээд тэд ажлаа бүтээгээд цааш хэдэн цагийн турш давхиж яваад аз дутахад шаварт сууж орхив. Цагдаа жолооч хоёр хэчнээн ухаад шавраас машинаа гаргаж чадаагуй л байлаа. Сүүлдээ хүүг гавнаас нь суллаж туслалцуулав. Тэгж байтал хүүг кабинд орж ирж нэг амарч суух үеэр нь Чойжилмаа өрөвдөөд түүнд мах идүүлж, Пепси уулган нэг сайн цатгаж өгөв. Хөөрхий миний дүүгээс ялгаа юу байх билээ. Ханатлаа идэж уу гэлээ. Жолооч одоо үхэрээр татуулах юм бол ч гарлаа даа гэнэ. Данзан цагдаа кабинд орж ирж сандалд уяатай байгаа нэг барьж үзсэнээ Чойжилмааг нэг том хараад машиныхаа хаалгыг хааж ойрхи айл руу үхэр олж ирэхээр яваад өглөө. Жолооч, баригдсан хүү хоёр машины ард шавраа ухна. Хүү үе үе кабинд орж ирж сууж амарна. Чойжилмаа түүнд нь дасч анзаарахаа ч больжээ. Нэг мэдсэн чинь Чойжилмаагийн чихнийх нь ард хүйтэн төмөр хайрч заналтай дуугаар хохь чинь шүү, дуугарах л юм бол дарлаа гэв. Дотор нь палхийгээд л явчихлаа. Нүдний буланд нөгөө муу хүү чинь жолоочийн ангийн бууг хулхинд тулгачихсан шийдчихсэн царай гарган ухарна. Тэр олон сум гартаа барьжээ. Хүү минь намайг өрөвдөөч, би таван настай охинтой хүн гэж хоолойгоо чичигнүүлэн шивнэлээ. Тэгсэн чинь нөгөө хүү галзуу арслан л гэж тийм нүдтэй байдаг байх даа гэмээр зэрлэгээр харж би хэнийг ч өрөвддөггүй гэдэг байгаа. Хүү машинаасаа бууж аминдаа хайртай бол бүү дуугараарай гээд хүйтэн бууны ам цох руу нь чиглүүлсээр холдлоо. Дотор нь муухайран, нүд нь эрээлжилж айсандаа ухаан мэдрэлгүй болжээ. Хэчнээн удсаныг бүү мэд Данзан цагдаа үхэр олж ирээд учрыг мэдэж хэрэгтэн хүүгийн хойноос гүйж одов. Хадтай толгойн ар өврөөр нөгөө хоёр чинь хөөцөлдөж буудалцаад сүйд боллоо. Буу дуугарах бүрийд Чойжилмаа овгосхийтэл цочино. Тэгж тэгж нөгөө хэрэгтэн бандийг Данзан цагдаа бариад гавлаад ирлээ. Яаж барьсан юм бол, бүү мэд. Нөгөө галзуурсан чоно шиг догшин байсан хүү чинь золбин гөлөг шиг гөлөлзсөн номхон амьтан болжээ. Машины сандалд холбон гавлуулаад нөгөө хүү бөгтийн сууж, арчаагүй царайлна. Чойжилмаа түүнийг өрөвдөж чадахаа нэгмөсөн больжээ. Машинаа үхрээр зүтгүүлэн шавраас татаж гаргаад цагдаа Данзан, Чойжилмаа, жолооч гурав зайдуухан сууж халуун савтай цай гарган замын хүнснээс идэцгээлээ. Чойжилмаа идэж уух юм хоолойгоор нь давахгүй оволзтол чичрээд байснаа “Энэ хүүг ингэнэ чинээ санасангүй. Ямар муухай амьтан бэ” гэв. Данзан цагдаа:

-Чи их өрөвдөөд байл уу? Зарим ийм юмнуудыг хэрхэвч өрөвдөж болдогтүй юм. Өр рүү өшиглөдөг юм. Би төр засаг, түмэн олондоо тангараг өргөсөн хүн. Гэрт дөрвөн хүүхэдтэй, эхнэр маань хүлээж байгаа. Түүнээс гадна би бас өрөвдөх хүнээ дзэд зэргээр өрөвдөж чадна шүү гэлээ. Данзан цагдаагийн гарыг буун сум шүргэн нил цус болжзэ. Чойжилмаа түүнийг харан зүрх шимширч чиний гарыг би боогоод өгье. Надад ариутгасан мараль бий гэлээ. Данзан цагдаа:

-Хэрэггүй дээ. Өнгөцхөн юм билээ. Боолгүй хатаасан нь дээр байдаг юм гэв.
Эх сурвалж: Улаанбаатар таймс

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...